top of page

Гол онцлогууд

Reach RS4 Pro — Хоёр камертай, шинэ үеийн хэмжилтийн шийдэл

Reach RS4 Pro нь хоёр Full HD камертай тул уламжлалт RTK системийн боломжийг давж, хэмжилт ба байр заалтыг шинэ түвшинд гаргана.

AR удирдлагатай байр заалт — илүү хурдан, илүү хялбар

RS4 Pro ашиглан байр заах ажил дүрслэлтэй (visual) болдог. Газрын зураг дээрх координатыг дагахын оронд таны төлөвлөлт бодит орчин дээр шууд давхарлан харагдана — ингэснээр хаана ямар цэг дээр шон тавихаа яг тодоор харна.

Зургаас хэмжилт хийх боломж

Хэмжилтийн савааг байрлуулах боломжгүй нөхцөлд ч RS4 Pro танд хэмжилт хийх боломжийг олгоно.
Барилгын фасад, хашааны цаадах талбай, хөдөлгөөн ихтэй гудамж, хүрэхэд хэцүү бусад газруудыг камерын тусламжтайгаар хэмжинэ.

Давтагдашгүй нарийвчлал — модны сүүдэр, саадтай орчинд ч ялгаагүй

Дэвшилтэт хазайлт нөхөх систем нь өндөр өнцөгтэй үед ч нарийвчлалаа хадгална.
Жишээ нь: 30° хазайлттай үед ч Reach RS4 Pro нь 18 мм нарийвчлалтай хэмжилт гаргана.
Эхлүүлэхэд ердөө хэдхэн хөдөлгөөн шаардагдах ба хэмжилтийн турш тогтвортой ажиллаж, дахин тохиргоо хийх шаардлагагүй.

Түргэн салдаг тогтоогч

Тусгайлан зохион бүтээсэн түргэн салдаг тогтоогч нь хүлээн авагчийг хэмжилтийн саваанд найдвартай бэхэлж, хөдөлгөөнөөс үүдэх хэлбэлзлийг арилгана.
Хазайлттай хэмжилтэд хамгийн бага ганхалт ч нөлөөлдөг тул энэхүү бат бөх тогтоогч нь өгөгдлийн найдвартай нарийвчлалыг бүрэн хангадаг.

Дараагийн үеийн хазайлт нөхөх технологи

Хазайлт ихтэй нөхцөлд ч өндөр нарийвчлалтай хэмжилт хийх боломжтой.
30° хазайлтад 18 мм-ийн нарийвчлалтай үр дүн өгдөг бөгөөд системийг идэвхжүүлэхэд хэдхэн хөдөлгөөн хангалттай. Хэмжилтийн явцад тогтвортой ажиллах тул дахин калибровк хийх шаардлагагүй.

Суурь ба ровер холболт

Reach RS4 Pro нь RTCM3 формат ашиглан VRS эсвэл CORS сүлжээнд холбогдож RTK залруулгыг хүлээн авна.
Мөн та өөрийн суурин хүлээн авагчаас Emlid NTRIP Caster ашиглан залруулга дамжуулах боломжтой.

Хүнд нөхцөлд зориулсан бат бөх хийц

Reach RS4 Pro нь сансрын болон өндөр технологийн төхөөрөмжид ашиглагддаг магнийн хайлшаар хийгдсэн.
Энэ материал нь хөнгөн хэрнээ маш бат бөх, хатуу нөхцөлд ажиллахад тохиромжтой бөгөөд өдөржин авч явахад ч ачаалал бага.

Нэг цэнэгээр 16 цагийн тасралтгүй ажиллагаа

RS4 Pro нь нэг удаагийн цэнэгээр 16 цаг хүртэл ажиллана.
USB-C оролтоор эсвэл power bank ашиглан ажлын явцад цэнэглэх боломжтой — хамгийн урт ажиллагаа, хамгийн бага тасалдал.

Усны хамгаалалттай (IP68)

Reach RS4 Pro нь бороо, цас, тоос шороотой барилгын талбайд ч бүрэн хамгаалагдсан.
IP68 хамгаалалтын зэрэглэлтэй тул ус болон тоосны оролтоос бүрэн тусгаарлагдсан.

-40°C — +65°C температурт найдвартай ажиллагаа

Хүйтэн өвөл, халуун зуны аль ч нөхцөлд Reach RS4 Pro нь -40°C–аас +65°C хүртэл температурт доголдолгүй ажиллана — хаана ч ажиллахад бэлэн.

Emlid Reach RS4 Pro

₮15,069,635.00Price
Бидэнтэй холбогдож урьдчилсан захиалга хийнэ үү.

Reach RS4 Pro — Emlid-ийн тэргүүлэх олон системтэй, бүх долгионы RTK GNSS хүлээн авагч

Reach RS4 Pro нь өндөр нарийвчлалтай хэмжилт, байр заалт, зураглалын ажилд зориулан бүтээгдсэн олон хиймэл дагуулын системийг дэмждэг бүх долгионы RTK GNSS хүлээн авагч юм.
Түүнийг онцгой болгодог зүйл бол хоёр Full HD камер бүхий интеграцлагдсан систем — энэ нь дүрслэлтэй байр заалт (visual stake-out) болон хүрэхэд бэрх цэгүүдийг алсаас хэмжих боломжийг олгодог. Үүнтэй хосолсон GNSS-ийн өндөр гүйцэтгэл, үйлдвэрийн нарийвчлалтай IMU хазайлт нөхөх технологи, болон хатуу нөхцөлд зориулсан бат бөх хийцтэй их бие нь RS4 Pro-г жинхэнэ мэргэжлийн түвшний төхөөрөмж болгодог.

Яагаад Reach RS4 Pro гэж?

Reach RS4 Pro нь зүгээр л сантиметрийн нарийвчлалтай GNSS биш —
энэ бол талбайн ажлын хэв маягийг өөрчилж буй дараагийн үеийн шийдэл юм.

AR технологид суурилсан байр заалт, хоёр камертай алсын цэгийн хэмжилт зэргийг ашиглан, өмнө нь нарийн төвөгтэй тоноглол эсвэл total station шаарддаг байсан ажлыг хялбар, хурдан, ухаалгаар шийднэ.

672 сувагтай, бүх долгионы хүлээн авагч нь хотын орчин, модны сүүдэр, олон тусгал зэрэг дохионы хүндрэлтэй нөхцөлд ч тогтвортой, найдвартай гүйцэтгэл үзүүлдэг.

Бат бөх хийц, уян хатан ажиллагаа, орчин үеийн хэмжилтийн урсгалтай бүрэн нийцсэн байдлаараа Reach RS4 Pro нь нарийвчлал, хурд, уян хатан байдлыг зэрэг шаарддаг мэргэжилтнүүдийн сонголт юм.

Related Products

bottom of page